Тэйлор Свифт аялан тоглолтынхоо үеэр асрамжийн газрын амьтдыг эзэнтэй болгоно
Анд нөхдийн мэдээ
2023-04-12
"Грэмми"-гийн шагналыг 11 удаа хүртсэн Холливүүдийн од Тэйлор Свифт энэ амралтын өдрөөр Флоридад аялан тоглолтоо хийнэ. Энэ үеэрээ тэрбээр амьтны асрамжийн газрын нохойнуудыг эзэнтэй болгохоор болжээ. Түүнийг энэ долоо хоногт Флоридад гурван шоунд оролцсоныг тохиолдуулж орон нутгийн асрамжийн газрын дөрвөн нохойг дуучны хамгийн алдартай дуунуудын нэрээр нэрлэсэн байна. Иймээс Бетти, Карма, Маржори, Виллоу нэртэй эдгээр нохдыг Т.Свифтийн энэ сарын дундуур болох гурван өдрийн тоглолтын үеэр шууд үрчлүүлэх юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.