НҮБ: Хятадад хүний эрх чөлөөг хамгаалах арга хэмжээ авах шаардлагатай байна
Анд нөхдийн мэдээ
2023-04-12
НҮБ Хятадад хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан хоёр хуульчид орон нутгийн шүүхээс ял оноосонд гүнээ санаа зовж байгаагаа илэрхийлж, тус улсад үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, цуглаан хийх эрх чөлөөг хамгаалах арга хэмжээ авах шаардлагатай байгааг онцоллоо. Энэ тухай НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Уокер Турк “Хүний эрхийн төлөө тэмцэгчид урт хугацаагаар шоронд хоригдож байгаад санаа зовж байна” гээд, энэ шийдвэр нь олон улсын хүний эрхийн хуулийн стандартад харшилж байгааг дурджээ. “Reuters” агентлагийн мэдээлснээр, өнгөрсөн оны зургадугаар сард Шаньдун мужийн Линшү тойргийн ардын шүүхээс Сюй Жиёон, Дин Жиаши нарын хоёр өмгөөлөгчид тус бүр 14 жил, 12 жилийн хорих ял оноожээ. Тэднийг 2019 оны арванхоёрдугаар сард Фужян мужийн Шямэнь хотод болсон хүний эрхийн төлөөх жагсаалд оролцсоных нь дараа тус улсын цагдаа нар төрийн эрх мэдлийг унагахыг оролдсон хэргээр баривчилсан юм. Тэдгээр өмгөөлөгчид төрийн албан тушаалтнуудын өмч хөрөнгийг ил тод нээлттэй болгох, төрийн эрх мэдлийг Үндсэн хуульд үндэслэн хэрэгжүүлэхийг шаардахын зэрэгцээ эмзэг бүлгийн хүмүүст туслах иргэний хөдөлгөөн өрнүүлж байсан ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.