images

Истанбул хотыг 7 сая цэцгээр чимэглэнэ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-04-11


     Истанбул хотод алтанзул цэцгийн улирал эхлэхтэй зэрэгцэн дөрөвдүгээр сарын 15-наас хотын түүхэн дурсгалт газруудыг 7.75 сая ширхэг гиацинт, даффодил, усан үзмийн гиацинт, алтанзул цэцгээр чимэглэнэ. Энэ үеэр хүүхдүүдэд зориулсан болон гудамжны урлагийн төрөл бүрийн үзүүлбэр, тоглолт зохион байгуулах ажээ. Тус фестивалийг 2006 оноос жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулж байгаа нь дотоодын болон гадаадын жуулчдыг ихээр татдаг байна. Учир нь, Османы түүх, соёлд алтан зул цэцэг өндөр байр суурь эзэлдэг бөгөөд 16, 17 зууны үеэс Османы цэцэрлэгт хүрээлэнгүүдэд энэ цэцгийг тарих болсон нь эзэнт гүрний хүч, хөгжил цэцэглэлтийн чухал бэлгэ тэмдэг болсоор иржээ. Яваандаа хүмүүсийн нэр хүнд, хөрөнгө чинээний илэрхийлэл нь цэцэг болсон байна. Энэ ч утгаараа “Lale Devri” буюу алтанзул цэцгийн эрин гэсэн нэр томьёо хүртэл гарчээ. Мөн Османы урлагт ч түгээмэл дүрслэгдэх болсон байна. Түүнчлэн тус улсын эдийн засагт цэцэг онцгой үүрэг гүйцэтгэдэг байсан бөгөөд алтанзул цэцгийн худалдааны цогц систем бүтээж, бүр булцууг нь өндөр үнээр арилжин, мөнгөн тэмдэгт болгон хэрэглэж байсан үе ч байжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.