Хятадын Хайнаньд 65 орны 3100 брэнд нэгэн дор
Анд нөхдийн мэдээ
2023-04-11
Хятадын гурав дахь удаагийн олон улсын өргөн хэрэглээний барааны үзэсгэлэн Хайнань мужийн Хайкоу хотноо даваа гарагт нээлтээ хийлээ. Уг үзэсгэлэнг Азийн дээд зэрэглэлийн өргөн хэрэглээний бүтээгдэхүүний томоохон үзэсгэлэнд тооцдог бөгөөд 65 орны 3100 брэндийн бүтээгдэхүүнийг дэлгээд байна. Үүнээс 300 гаруй нь шинээр гарч ирж буй брэнд ажээ. Үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 15 хүртэл зургаа хоног гарах ба энэ жилийн хүндэт зочноор Итали улс оролцож байна. Тус улсаас 147 брэндийн төлөөлөгчид бараа бүтээгдэхүүний хамт иржээ. Тэр дундаас Хятадын “Xinhua” мэдээллийн агентлаг дээд зэрэглэлийн цагаан будаа үйлдвэрлэгчийг онцолсон байв. Мөн энэ жил үзэсгэлэн 120 мянган м.кв талбайд гарч байгаагаас 80 мянгад нь олон улсын брэндүүд бүтээгдэхүүнээ дэлгэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.