Үймээн самуун ихтэй ч Парис хотод жуулчдын хөл тасрахгүй байна
Анд нөхдийн мэдээ
2023-04-11
Францын нийслэл Парис хотод засгийн газрын тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн томоохон жагсаал цуглаан үргэлжилсээр байгаа ч тус хотыг зорих жуулчдын тоо улам нэмэгдэж байгаа тухай “The Wall Street Journal” сонин мэдээлжээ. Ажил хаялт, эсэргүүцлийн жагсаал цуглаанаас болж нийтийн тээвэр цөөрч, Эйфелийн цамхаг зэрэг алдартай аялал жуулчлалын газрууд түр хугацаагаар хаагдсан ч жуулчид үйлчилгээ, тав тухын асуудлыг хоёрдугаарт тавьж Парисаар аялах сонирхолдоо илүү ач холбогдол өгч байгаа нь харагдаж байна. Мөн тус сонинд, иргэд аялж явахдаа Францад эсэргүүцлийн жагсаал, ажил хаялт зэрэг нөхцөл байдалтай тулгарвал анхаарах зүйлсийн талаар танилцуулжээ. Тухайн улс орны аялал жуулчлалын мэдээллийг лавлаж, дотоодын аяллын хөтөлбөрт бүртгүүлснээр тус оронд суугаа ЭСЯ эсвэл консулын газар яаралтай тусламж хэрэгтэй үед хандах боломжтой гэнэ. Нөгөө талаар аялалд гарахаасаа өмнө тухайн улс орны албан ёсны хэвлэлээс мэдээлэл авах нь зүйтэй болохыг адал явдалт аялалын “Intrepid” компани мэдээлж байна. Учир нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хөвөрч буй мэдээлэл нь нөхцөл байдлыг хэтрүүлсэн байдаг гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.