“Foxconn” компани цахилгаан автомашины үйлдвэрлэлд 25 тэрбум тайвань доллар зарцуулна
Анд нөхдийн мэдээ
2023-04-10
Тайваний “Foxconn” компани ирэх гурван жилийн хугацаанд цахилгаан автомашины үйлдвэрлэлд 25 тэрбум тайвань доллар зарцуулахаар төлөвлөж байна гэж “Reuters” агентлаг мэдээлэв. “Apple”-ийн iPhone гар утасны дийлэнхийг үйлдвэрлэдэг тус компани ашиг орлогоо төрөлжүүлэх зорилгоор цахилгаан автомашины бизнест орсон бөгөөд Тайваний өмнөд хэсгийн Гаошюн хотод цахилгаан автомашины үйлдвэрлэлийн сүлжээ байгуулж байна. 2020 онд цахилгаан автомашины бизнест хөл тавьж байгаагаа зарлаж, 2021 онд цахилгаан автомашины гурван загвар танилцуулсан тус компани 2027 он гэхэд жил бүр 3 сая цахилгаан хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэхээр зорьж байгаа аж. Тус компанийн захирал Лю Ян Вэй өнгөрсөн хоёрдугаар сарын 15-нд Гаошюн хотын дарга Чен Чи Майтай уулзахдаа үйлдвэрийн бүтээн байгуулалтыг ахиулсаар ирсэн амжилтаа дурдаад тус хот нь Тайвань дахь хамгийн том худалдааны боомт, үйлдвэрлэлийн талбай өргөн тул цахилгаан машины үйлдвэрлэлд маш тохиромжтойг онцолсон юм. Хотын дарга “Foxconn”-оос гадна машин, автобус үйлдвэрлэдэг “Shunyi Motors”, батарей үйлдвэрлэгч “BenQ Materials” зэрэг цахилгаан тээврийн хэрэгсэлтэй холбоотой томоохон компаниуд тус хотын үйлдвэрийн цогцолборт байршсан бөгөөд цаашид автомат жолоодлоготой автомашины туршилтын төв байгуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.