Автомашины азын дугаар 14 сая долларын үнэ хүрчээ
Анд нөхдийн мэдээ
2023-04-10
Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотын захирагч Мухаммад бин Рашид Аль Мактумын Исламын мацаг барих сарыг тохиолдуулан зохион байгуулсан буяны дуудлага худалдаагаар автомашины P7 гэсэн дугаар 55 сая дирхам буюу ойролцоогоор 14 сая доллароор борлогдсон байна. Үүнээс олсон орлого нь ядуу хүмүүст туслахад зарцуулагдах ажээ. Энэ удаагийн дуудлага худалдаагаар зарагдсан “P7” дугаар нь тус улсад хамгийн үнэтэй зарагдсан автомашины дугаар гэж Эмиратын мэдээллийн WAM агентлаг мэдээлэв. Тус арга хэмжээний үеэр Зам тээврийн газраас олгосон “N4”, “AA19”, “AA22”, “AA80”, “O71”, “X36”, “W78” зэрэг ховор дугааруудыг мөн худалджээ. Үүний зэрэгцээ дараалсан дугаартай гар утасны дугааруудыг мөн борлуулсан бөгөөд наймын тоо 8 удаа орсон “971548888888” утасны дугаар 630 мянган доллар хүрчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.