images

Дэлхий даяар хүнсний бүтээгдэхүүний үнэ буурсан ч лангуун дээрх үнэд нөлөөлөхгүй байна

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2023-04-10


    "Bloomberg"-ийн нийтлэлч Агнешка де Соуса өнгөрсөн баасан гарагт "Дэлхий дахинд хүнсний бүтээгдэхүүний үнэ 12 сар дараалан буурч, 2021 оны долоодугаар сараас хойшх хамгийн доод түвшинд хүрсэн” гэж бичжээ. Өөрөөр хэлбэл, НҮБ-аас гаргасан хүнсний бүтээгдэхүүний үнийн индекс гуравдугаар сард 2.1 хувиар буурсан нь сүүлийн гучин жилийн хугацаан дахь үнийн өсөлт, алдагдлыг зогсоожээ. Гэсэн хэдий ч энэ нь бодит байдал дээр хүнсний лангуун дээрх үнэд нөлөөлөхгүй байгаа гэнэ. Тухайлбал, өнгөрсөн сард голчлон үр тариа, ургамлын тос, цагаан идээний үнэ буурсан нь элсэн чихэр, махны үнийн өсөлттэй тэнцсэн байна. Мөн тус нийтлэлд "Хүнсний үнийн өсөлт олон оронд ноцтой түгшүүр төрүүлсээр байна" хэмээн дэлхийн хүнсний зах зээлийг хянадаг хөдөө аж ахуйн зах зээлийн мэдээллийн систем мэдэгдсэнийг дурджээ. НҮБ-ын ХХААБ-ын ахлах эдийн засагч Максимо Тореро мэдэгдэлд "Хүнсний үнэ өмнөх онуудаас буурсан ч маш өндөр хэвээр байна. Ялангуяа дотоодын зах зээлд өссөөр байгаа нь хүнсний аюулгүй байдалд нэмэлт сорилт үүсгэж байгаа юм" гэжээ. Түүнчлэн ам.доллар, евротой харьцуулахад дотоодын мөнгөн тэмдэгтийн ханш сул, засгийн газрын өрийн хэмжээ нэмэгдэж байгаа нь хөгжиж буй орнуудын боломж, хоол хүнсний хүртээмжтэй холбоотой түгшүүрийг улам хурцатгаж байна гэв. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.