Насанд хүрэгчдийн киноны жүжигчин Боаогийн форумд илтгэл тавьжээ
Анд нөхдийн мэдээ
2023-04-10
Саяхан болж өнгөрсөн Хятадын Боаогийн чуулга уулзалтад Хонконгийн насанд хүрэгчдийн киноны жүжигчин Фэн Дан эдийн засгийн мэргэжилтний хувиар ирж оролцсон нь олны анхаарлыг татав. Тэрбээр тус чуулга уулзалтанд оролцож Олон улсын эдийн засгийн стратегийн хүрээлэнгийн захирлын хувиар илтгэл тавьсан байна. Тус хүрээлэн нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард шинээр байгуулагдсан юм. БНХАУ-ын ерөнхий сайд Ли Чан, Сингапурын ерөнхий сайд Ли Сянь Лун, Испанийн ерөнхий сайд Педро Санчэс, ОУВС-гийн ерөнхийлөгч Кристалина Георгиева нарын оролцсон уг чуулга уулзалтыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мун удирдан явуулсан юм. Фэн Дан бол 1990-ээд оноос алдарт хүрсэн Хонгконгийн кино жүжигчин бөгөөд Хятадын Хунан мужид төрсөн тэрбээр 14 настайдаа гэр бүлийн хамт АНУ-д цагаачилжээ. Улмаар "‘Miss China USA" тэмцээнд түрүүлснээр энтертэйнмент ертөнц дэх ажлын гараагаа эхэлсэн аж. Тэрбээр 1995 онд Хонконг руу нүүж ирснийхээ дараа насанд хүрэгчдэд зориулсан хэд хэдэн кинонд тоглож алдаршжээ. Улмаар 2013 онд Ганьсу мужийн Ардын улс төрийн зөвлөлийн гишүүнээр сонгогдон улс төрд хөл тавьсан байна. Үүний дараа БНХАУ-ын Коммунист намын Үндэсний залуучуудын эвлэлийн байнгын хорооны гишүүн болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.