"Super Mario Bros" хүүхэлдэйн кино түүхэн дээд амжилт тогтоолоо
Анд нөхдийн мэдээ
2023-04-10
Удахгүй Өмнөд Солонгост нээлтээ хийх гэж буй "Super Mario Bros. Movie" хүүхэлдэйн кино АНУ болон бусад оронд ашиг орлогоороо тэргүүлж эхэллээ. “Box Office Comscore Inc.”-ийн мэдээлснээр тус кино 5-ны өдөр нээлтээ хийснээс хойш өнөөдрийг хүртэлх тав хоногийн дотор Америкт 205 сая доллар тасалбар борлуулсан байна. Улмаар дэлхий даяар 378 сая долларын орлого олжээ. 2019 онд "Frozen 2" кино эхний долоо хоногт 358 сая долларын борлуулалт хийсэн үзүүлэлтийг давж, хүүхэлдэйн киноны түүхэн дэх хамгийн дээд амжилт тогтоосон нь энэ юм. Америкийн 4323 кино театрт гарч байгаа энэхүү хүүхэлдэйн кино энэ сарын 26-ны өдөр Өмнөд Солонгост нээлтээ хийхээр болсон байна. Уг хүүхэлдэйн киног бүтээсэн “Illumination” студийн ерөнхийлөгч, продюсер Кристофер Меладандри энэ талаар ярихдаа "Хийсэн кино маань ийм амжилт олно гэж үнэхээр төсөөлсөнгүй" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.