Украин хүүхдүүд эх орондоо эргэж ирлээ
Анд нөхдийн мэдээ
2023-04-10
Украины дайны үеэр Орос руу хүчээр авч явсан гэгдэх 20 шахам мянган украин хүүхдийн зарим нь эх орондоо эргэж ирсэн тухай “Reuters” агентлаг мэдээлэв. "Аюулгүй Украин" хүмүүнлэгийн байгууллагыг үүсгэн байгуулагч Микола Кулева Киев хотод болсон хэвлэлийн бага хурал дээр "Энэ бол хүүхдүүдийг аврах тав дахь ажиллагаа бөгөөд 31 хүүхэд эх орондоо эсэн мэнд ирсэн" гэжээ. Өнгөрсөн оны хоёрдугаар сард Оросын довтолгоо эхэлснээс хойш 19 мянган хүүхдийг Орос болон Крым руу аваачсан гэсэн тооцоог Украины эрх баригчид гаргажээ. ОХУ-ын Гадаад хэргийн яам энэ асуудлын талаар тодорхой тайлбар өгөөгүй байна. Өнгөрсөн сард Олон улсын эрүүгийн шүүхээс ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин болон ерөнхийлөгчийн дэргэдэх Хүүхдийн эрхийг хамгаалах газрын дарга М.Львова-Белова нарыг хүүхэд хулгайлсан хэргээр баривчлах тушаал гаргасан юм. М.Львова-Белова хүүхдүүдийн асуудлаар “Цэргийн тусгай ажилллагаа явагдсан бүс нутагт хүүхдийн эрх ашгийг хамгаалахын тулд хүмүүнлэгийн үйл ажиллагаа зохион байгуулсан” гэж мэдэгджээ. Украины хүний эрхийн хуульч Е.Рашевска "Оросын албаныхан хүүхдүүдийг зориудаар хорьсон гэдгийг нотлох нотлох хангалттай баримт байгаа" гэж мэдэгдсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.