Ховд аймгийн Засаг дарга шатрын УАШТ-ийг ивээлдээ авав
Чихэнд чимэгтэй
2023-04-10
Шатрын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнийг тавдугаар сарын 19-нөөс 31-ний хооронд Ховд аймагт зохион байгуулахаар болжээ. Үүнтэй холбогдуулан Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, ҮОХ-ны Маркетингийн комиссын гишүүн Б.Наранбаатар, аймгийн Засаг дарга Э.Болормаа, Шатрын холбооны дэд тэргүүн Э.Ганболд нар уулзаж тэмцээний бэлтгэл ажлын талаар ярилцсан байна. Уулзалтаар Монголын үндэсний Олимпын хорооны "Олимпын музей"-г танилцуулсны дараа шигшээ тэмцээний бэлтгэл, явцын талаар хэлэлцэж, Засаг дарга Э.Болормаа тус тэмцээнийг өөрийн ивээл дор зохион байгуулахаар болсноо дуулгажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.