Хятадад өөрийгөө эдгээх чадвартай электрон арьс бүтээжээ
Анд нөхдийн мэдээ
2023-04-07
Хятадын эрдэмтэд хүний арьстай ижил мэдрэх чадвартай электрон арьс бүтээжээ. Тэд ийм арьс бүтээхийн тулд ямар материал ашиглахад тохиромжтой вэ гэдгийг олж тогтооход урт хугацаа зарцуулсан байна. Эцэст нь Нанжин хотын Зүүн Өмнөдийн их сургуулийн эрдэмтэд торго, уураглаг материал ашиглан хүний арьсны физик-химийн шинж чанарыг илэрхийлэх арьс бүтээж чаджээ. Мөн нэмэлтээр ус шингээх кальцийн ион, сул хүчиллэг устөрөгчийн ион, хүрээлэн буй орчны өдөөлтөд мэдрэмтгий хоёр хэмжээст наноматериалууд ашигласан байна. Улмаар тэдний бүтээсэн шинэ төрлийн электрон арьс өөрийгөө эдгээх, сунах, бактери эсэргүүцэх, чийгшил авах, дулаан, агаарын даралт мэдрэх гэх зэрэг хүний арьстай ижил физик-химийн шинж чанартай болсон юм. Цаашид энэ арьсыг роботын эргэн тойрноо мэдрэх чадварыг нэмэгдүүлэхэд ашиглах ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.