images

Хятадын Антарктидын судалгааны хөлөг эргэн ирлээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-04-07


     Хятадын анхны дотооддоо үйлдвэрлэсэн судалгааны “Xuelong 2” буюу “Цагаан луу 2” мөс зүсэгч хөлгийн багийнхан Антарктидаас Шанхайд өчигдөр ирлээ. Уг хөлгөөр тус улсын Өмнөд туйлын судалгааны 39 дэх экспедиц 255 хүний бүрэлдэхүүнтэйгээр өнгөрсөн оны аравдугаар сарын сүүлчээр хөдөлсөн билээ. Түүний араас мөн ижил хөлгөөр хоёр дугаар ээлж нь аравдугаар сарын 31-нд Антарктидыг зорьсон юм. Ийнхүү өмнөд туйл руу судалгааны хоёр хөлөг явуулсан нь тус улсын 36 дахь экспедицээс хойшх гурав дахь тохиолдол болжээ. Тус хөлөг Өмнөд туйлд 163 өдрийн турш 60 мянган далайн миль зам туулсан бөгөөд судлаачид дэлхийн цаг уурын өөрчлөлт, экосистем, агаарын найрлага гэх зэрэг өргөн хүрээний судалгаа хийгээд төлөвлөгөөний дагуу энэ сард буцаж ирсэн нь энэ юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.