images

Хараагүй иргэд дуудлагын төв ажиллуулж эхэллээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-04-07


     Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбоо "Ард кредит" банк бус санхүүгийн байгууллагатай хамтран харааны бэрхшээлтэй таван хүнийг тусгайлсан ажлын байраар хангаж “Call center” төвийн үйл ажиллагааг эхлүүлжээ. Тус холбоо нь “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд тусгайлсан ажлын байрыг шинээр бий болгож, туршиж нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлж буй юм. Ажлын байрыг "Макс групп" нийгмийн хариуцлагын хүрээнд засан тохижуулжээ. Ажиллаж буй таван хүн нь Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбооны дэргэдэх Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн төгсөгчид юм.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.