Солонгосын “Mom’s Touch” түргэн хоолны сүлжээ Монголд салбараа нээнэ
Чихэнд чимэгтэй
2023-04-07
Өмнөд Солонгосын түргэн хоолны сүлжээ "Mom’s Touch" компани франчайзын гэрээгээр Монголд салбаруудаа байгуулахаар болжээ. Эхний салбар хоолны газар энэ оны нэгдүгээр хагаст нээгдэх бөгөөд оны эцэс гэхэд зургаан салбартай болох аж. “Mom's Touch” нь Солонгостоо алдартай тахианы бургерийн сүлжээ бөгөөд 2020 оны байдлаар тус улсад 1314 гаруй салбартай байна. Компанийн нэр нь, тэд хоолоо эх хүн гэр бүлдээ зориулж хийдэгтэй адил аргаар хийдэг гэсэн санаанаас үүдэлтэй аж. Компани хилийн чанад дахь анхны салбараа 2018 онд АНУ-ын Калифорниа муж улсын Конкорд хотод нээж байжээ. Гол төлөв тахианы шарсан далавч, тахианы бургер, гамбургер худалддаг “Mom's Touch” компани бүтээгдэхүүндээ транс тос, натрийн глютамат хэрэглэдэггүйгээрээ онцлог гэнэ. Манай улсад Өмнөд Солонгосын хэд хэдэн сүлжээ байдаг нь гол төлөв C-store бөгөөд CU, GS25 зэрэг эдгээр сүлжээний зарим нь аль хэдийнэ 100 дахь дэлгүүрээ байгуулаад байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.