images

Казахстаны ерөнхийлөгч шинэчлэлийн бодлогоо зарлав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-03-31


     Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев ээлжит бус сонгуулийн санал хураалтаар Төлөөлөгчдийн танхим шинээр байгуулагдаж байгаатай холбогдуулан шинэчлэлийн бодлогоо тунхаглалаа. Тэрбээр Төлөөлөгчдийн танхимын хуралдаан дээр "Хүчтэй ерөнхийлөгч, нөлөө бүхий парламент, хариуцлагатай засгийн газар" гэсэн гурван тулгуурт бодлого хэрэгжүүлэхээ онцолж "Шинэ Казахстаны бүтээн байгуулалтыг ахиулна" гэж мэдэгджээ. Мөн орон сууц шинээр барих бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, улсаас хууль бусаар гадаад руу гаргасан хөрөнгийг эргүүлэн авахыг шинэчлэлийн бодлогод тусгаснаа онцлон дурдав. Түүнчлэн зам, цахилгаан, хийн хоолой зэрэг дэд бүтцийн хомсдолыг арилгахын тулд 2029 он гэхэд дэд бүтцийг өргөтгөх үндэсний төлөвлөгөө боловсруулж, хүний ​​нөөцийг хөгжүүлэх, эмзэг бүлгийнхнийг дэмжих бодлогыг хэрэгжүүлэхээ мэдэгдсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.