images

Элсэн цөл ойжуулсан хятад иргэнд юу тохиолдов?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-03-30


     Хятадын иргэн Сун Гүө Ёү 2003 онд хуй үндэстний Ниншя өөртөө засах орны Мажатан нутгийн элсэн цөлийг ногоон байгууламж болгохоор шийдэн 667 га газрыг түрээслэн авчээ. Улмаар хувиасаа ​10 сая юань зарцуулан ус гаргаж, газрын хөрсийг өөрчилж мод тарьснаар 20 жилийн дотор өтгөн ой шугуй бий болгож чадсан байна. Түүнийг тус улсын төрийн хэвлэлээр "Элсэн цөлийг ой шугуй болгосон баатар" хэмээн өргөмжилж байлаа. Гэтэл одоогоос 12 жилийн өмнө төрийн өмчит Эрчим хүчний үйлдвэрийн харьяа нүүрс олборлогч компани тус газарт олборлолт хийж эхэлсэн бөгөөд ажил гүйцэтгэж байх явцдаа Сун овогтийн бий болгосон усалгааны сувгийг сүйтгэжээ. Тус компани цэвэрлэх байгууламж барьж түүний ойг усаар хангана гэж амласан ч тэдний байгууламжаас гарсан ус бүрэн цэвршээгүй, мод услахад тохирохгүй байжээ. Үүнээс болж Сун овогтын тарьсан ой хатаж, гандаж эхэлсэн байна. Тэрбээр аргагүйдэн нүүрс олборлогч компани дээр очиж, хариуцсан албан тушаалтнуудын өмнө сөхөрч суугаад “Усалгаа сэргээхэд туслаач” хэмээн гуйж, төр засгаас нэг ч зоосны дэмжлэг авалгүй өөрийн хөрөнгөөр ​​20 гаруй жил зүтгэн бий болгосон ой төгөл нь сүйрч байгааг учирлан тайлбарлав. Түүний энэ тухай видео бичлэг цахим орчинд тарснаар цахим хэрэглэгчид төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн дарангуйлал хэрээс хэтэрч байгааг шүүмжилж тус компанийн үйл ажиллагааг зогсоох уриалга хүртэл гаргасан байна. Энэ явдал төр засгийн сонорт хүрч улмаар "Үндэсний эрчим хүчний групп"-ээс ажлын хэсэг гарч Сун овогттой уулзан усны асуудлыг шийдэх талаар хэлэлцэж байгаа тухай “The Beijing News” агентлаг мэдээлэв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.