“Apple” компанийн дэлхийн программ хөгжүүлэгчдийн бага хурал зургадугаар сард болно
Анд нөхдийн мэдээ
2023-03-30
“Apple” компани дэлхийн программ хөгжүүлэгчдийн ээлжит бага хурлыг ирэх зургадугаар сарын 5-9-нд цахимаар байгуулахаар боллоо. Уг хуралд хөгжүүлэгчдээс гадна оюутнууд оролцож болох бөгөөд хурлын нээлтийн өдөр Калифорниа дахь “Apple Park”-т зочилж болно. Хуралд оролцогчдод хамгийн сүүлийн үеийн iOS, iPadOS, macOS, watchOS, tvOS үйлдлийн системийн дэвшилтүүдийг танилцуулах ажээ. Энэ хуралд үнэ төлбөргүй бүртгүүлэн оролцох боломжтой бөгөөд “Apple”-ийн инженерүүдтэй уулзаж, шинэ технологитой танилцах том боломж юм. “Apple”-ийн дэд ерөнхийлөгч Сюзан Прескотт уг бага хурлын талаар "Энэ бол “Apple”-ийн жил бүрийн хамгийн их хүсэн хүлээдэг үе. Учир нь, дэлхийн өнцөг булан бүрээс авъяаслаг хөгжүүлэгчид ирдэг" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.