images

“Алибаба” бие даасан зургаан групп болж хуваагдана

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-03-29


     Хятадын мэдээллийн технологийн аварга компани “Алибаба”-г зургаан бие даасан групп болгон өөрчлөх зохион байгуулалтын ажлууд эхэлжээ. Энэ тухай тус компанийн захирал Жан Ён нийт ажилчдадаа илгээсэн албан захидалдаа дурдсан тухай Хятадын хэвлэлүүд мэдээлсэн байна. Тус компанийн дэргэд байгуулагдах бие даасан бүлгүүдэд “Crowd Intelligence Group”, “Taobao Tmall Group”, “Орон нутгийн үйлчилгээний групп”, “Cainiao Smart Logistics Group”, “Global Digital Business Group”, “Digital Media & Entertainment Group” зэрэг багтанэ гэнэ. Бүлгүүдийн гүйцэтгэх захирлын хариуцлагын тогтолцоог сайжруулахын тулд зургаан бүлэг тус бүр өөрийн гэсэн удирдах зөвлөлийг байгуулна гэж Жан дарга тайлбарласан байна. Дашрамд дурдахад, цаашид тодорхой болзол хангасан групп л бие даан IPO гаргах боломжтой гэж мэдэгджээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.