Бан Ги Мүн: Хойд Солонгост нөлөөлж чадах ганц орон бол Хятад
Анд нөхдийн мэдээ
2023-03-29
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн Хойд Солонгосын цуврал пуужингийн өдөөн хатгалгыг зогсооход Хятад улс чухал үүрэг гүйцэтгэж чадна гэж онцолжээ. Хятадын Хайнаньд болж буй Боаогийн чуулга уулзалтад оролцож илтгэл тавьсан тэрбээр “Yonhap news” агентлагийн сурвалжлагчтай уулзахдаа "Дэлхийн энх тайван, аюулгүй байдлын эсрэг заналхийлэлд өртөж буй газар Солонгосын хойг. Өмнөд солонгосчууд үүний золиос болж байна” гээд “Хятад улс Хойд Солонгостой ойр дотно харилцаатай бөгөөд тус улсад жинхэнэ ёсоор нөлөөлж чадах цорын ганц орон” гэжээ. Улмаар АНУ-тай стратегийн мөргөлдөөн үргэлжилсээр байгаа нөхцөлд Хятад улс Хойд Солонгосыг ятгаж чадвал дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахад хувь нэмэр оруулна гэдгийг онцолсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.