images

Украинд дүрвэгсдийн хуаран байгуулна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-03-29


     Их Британи, Польш хоёр улс хамтран Украины баруун нутгийн Львов, төвийн Полтава гэсэн хоёр газарт дүрвэгсдийн түр хуаран байгуулахаар тохиролцсон тухай "Reuters" агентлаг өчигдөр мэдээлэв. Энэхүү хуаран байгуулахад зориулж Их Британийн Засгийн газар 10 сая паунд олгоно гэж мэдэгджээ. Тус хуаранг 700 орчим хүний багтаамжтай байхаар төлөвлөсөн байна. Өмнө нь Британийн Засгийн газар Украины 118 мянга орчим дүрвэгсдэд орон байр болон бусад өмч хөрөнгө олгосон ч цаг хугацаа өнгөрөхөд зарим нь амьдрах шинэ газар эрэлхийлж, үүн дээр өөр арга хэмжээ авах шаардлага бий болоод байгаа ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.