Жүжигчин Тони Лён Чю Вай Венецийн кино наадмаас шагнал хүртэнэ
Анд нөхдийн мэдээ
2023-03-28
Хонконгийн алдартай кино жүжигчин Тони Лён Чю Вай Венецийн олон улсын кино наадмаас "Насан туршийн амжилтын шагнал” хүртэхээр болжээ. Тус улсын хэвлэлд өнөөдөр мэдээлснээр Венецийн кино наадмыг зохион байгуулах хороо, энэ оны наймдугаар сард нээлтээ хийх 80 дахь удаагийн кино наадмаас Лён Чю Вай болон Италийн кино найруулагч Лилиана Кавани нар “Насан туршийн амжилтын шагнал” хүртэнэ гэж мэдэгдсэн байна. Тус кино наадмаас Хятадын жүжигчин анх удаа энэ шагналыг хүртэж байгаа аж. Уг мэдэгдэлд жүжигчний талаар “Эр хүний тухай уламжлалт ойлголтыг эвдэж, байнга өөрчлөгдөж байдаг киноны ертөнцөд өөрийн байр сууриа харуулж, тоглосон дүр болгондоо эрч хүчийг мэдрүүлдэг. Тэр жинхэнэ төрмөл жүжигчин юм" гэжээ. Лён Чю Вай "Шагналын тухай мэдээ сонсоод үнэхээр их баярлаж, бахархаж буйгаа" илэрхийлээд хамтран ажилласан бүх кино найруулагчдадаа мэндчилгээ илгээжээ. Түүний тоглосон "Зүрхний хот", "Цикло", "Өнгө ертөнц" гэсэн гурван кино Венецийн кино наадмын дээд шагнал болох "Алтан арслан" хүртэж байсан билээ. Тэрбээр алдартай найруулагч Вон Кар Вайтай долоон кинонд хамтран ажилласан бөгөөд тэдний нэг болох "Хайрын сэтгэл хөдлөл" кино нь 2000 оны Каннын олон улсын кино наадмаас шилдэг эрэгтэй дүрийн шагнал хүртсэн юм. Хонконгийн Соёл, спорт, амралт чөлөөт цагийн газраас өнөөдөр мэдэгдэл хийхдээ "Лён Чю Вай онцгой сайхан жүжиглэх ур чадвараараа олон шагнал хүртэж, дэлхийн тавцанд сүр жавхлантай гарч ирсэн. Тэр бол манай соёлын үлгэр жишээ баатар юм" гэжээ
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.