images

Нурангиас олсон Туркийн алдартай зохиолчийн 10 мянган номоор номын сан байгуулахаар болжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-03-28


     Туркийн Кахраманмараш мужид хоёрдугаар сарын 6-нд болсон газар хөдлөлтийн улмаас нэр хүндтэй зохиолч, судлаач Яшар Алпарслан амиа алджээ. Тэрээр хувьдаа 25 мянга орчим номын цуглуулгатай байсан бөгөөд гурван давхар байшинд номуудаа хадгалдаг байсан аж. Я.Алпарслан багшаар ажилладаг байсан тул өөрийн бичсэнээс авхуулаад Оттоманы үеийн гар бичмэлүүд бүхий мянга мянган номын цуглуулгатай байв. Гэвч номын сан нь газар хөдлөлтийн улмаас нурсан бөгөөд гамшгийн дараа хүүхдүүд нь эцгийнхээ номын санг хайж олсон байна. Тэд номын цуглуулгаас арав орчим мянгыг нь олсон бөгөөд аавынхаа дурсгалд зориулж Кахранманмарашт барих шинэ номын санд бүх номыг нь өгөхөөр болжээ. Мөн номуудаар нь үзэсгэлэн гаргахаар төлөвлөж буй талаар охин Назли нь “Анадолу” агентлагт ярьсан байна. Тэрбээр аавтайгаа хамтран Кахраманмараш хотын хоолны соёлын тухай ном хэвлүүлээд удаагүй байсан бөгөөд нурангиас олж авсан номуудаа хотын захиргаатай хамтран сканнердаж, дижитал хувилбарт шилжүүлсэн байна. Мөн тэрбээр “Миний аав номуудаа үр хүүхэд шигээ үздэг байсан гэхэд буруудахгүй. Тэр бүх цалингаараа ном худалдаж авч цуглуулсан” хэмээн ярьжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.