Жүжигчин Сун Хэ Кё-гийн тоглосон кино “Netflix”-ийг "бужигнуулав"
Анд нөхдийн мэдээ
2023-03-27
Солонгосын алдартай жүжигчин Сун Хе Кё-гийн тоглосон, сургуулийн орчин дахь хүчирхийлэл, өшөө авалтын тухай өгүүлдэг “The Glory” киноны хоёрдугаар хэсэг нь нээлтээ хийснээсээ хойш хоёр долоо хоног дараалан “Netflix”-ийн хамгийн их үзэлттэй телевизийн киноны төрөлд тэргүүн байр эзэллээ. Уг киног үзэгчид гуравдугаар сарын гурав дахь долоо хоногт 123.59 сая цаг үзсэн бөгөөд энэ нь англи хэлээрх телевизийн киноны төрөлд нэгдүгээрт бичигдсэн "Your Everything" цувралын 64 сая цагийн үзэлтээс хоёр дахин өндөр үзүүлэлт юм. “The Glory” нь өнгөрсөн 10-ны өдөр гарсан бөгөөд нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо англи хэлээр гардаг нэвтрүүлэг, киноны үзэгчдийн тоог шууд гүйцэж түрүүлэн ангилал дотроо шууд тэргүүлж эхэлсэн нь энэ юм. Жүжигчин тус кинонд, сургуульд байхдаа бусдад дээрэлхүүлж, байнгын дарамтанд явдаг байгаад нас биед хүрсэн хойноо хүчирхийлэгчдээс өшөөгөө авсан Мүн Дун Ун гэх охины дүрийг бүтээжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.