images

Японы Соёл урлагийн газар орон нутагт шилжин байршив

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-03-27


     Японы Соёл урлагийн газар нийслэл Токиогоос гарч, эртний Киото хотод байрших болсон бөгөөд энэ үйл ажиллагааг ёслон тэмдэглэсэн байна. Уг ёслолын арга хэмжээнд ерөнхий сайд Фүмио Кишида оролцож үг хэлэхдээ "Бид Киото хотод шинэ үнэт зүйлсийг бий болгож, дэлхий нийтэд түгээх болно" гэжээ. Мөн Соёлын сайд Шүничи Токүра “Киото хотод биет болон биет бус соёлын олон үнэт зүйлс бий” гээд “Японы ийм эрдэнэсийг хадгалж, ирээдүйд өвлүүлэн үлдээх нь бидний эрхэм зорилго юм” хэмээн онцолсон байна. Токио хотод төвлөрсөн захиргааны төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд тус газрыг Киото руу нүүлгэсэн ажээ. “Nihon Keizai” сонины мэдээлснээр 1868 онд эхэлсэн Мэйжигийн эрин үеэс хойш анх удаа Японы төв засгийн газрын нэг салбарыг орон нутагт нүүлгэн шилжүүлж байгаа аж. Нүүлгэн шилжүүлэх ажил тавдугаар сарын 15-нд дуусч, тус газрын нийт ажилчдын 70 хувь болох 390 орчим хүн Киото хотод шилжин суурьших юм байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.