images

"Toshiba” компанийг хоёр их наяд иенээр худалдахаар болжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-03-27


     “Toshiba” компани сүүлийн хэдэн жилийн асуудлаас нь эерэгээр гарахад туслах "Japan Industrial Partners" тэргүүтэй 20 гаруй компаниас бүрдэх консорциумын худалдан авах саналыг пүрэв гарагт хүлээн авлаа. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр “Toshiba”-гийн захирлуудын зөвлөлийн уулзалтаар хоёр их наяд иенээр худалдах шийдвэр гарчээ. Уг хэлцэлд “Orix”, “Chubu Electric” компани, “Sumitomo Mitsui” банк зээл олгох төлөвтэй байгаа аж. Мөн дотоод асуудалтай байгаа энэ фирмийг дахин сэргээхийн тулд үнэ тохиролцох замаар бусад хувьцаа эзэмшигчдээс хувьцаа худалдаж авч байна. Гэхдээ тус компанийн гадаад дахь идэвхтэй хөрөнгө оруулагчид энэнд оролцох эсэх нь тодорхойгүй байгаа юм. Тус компани зах зээлийн өрсөлдөөнөөс хасагдахгүйн тулд 2017 онд гаднын хөрөнгө оруулагчдаас 600 тэрбум иенийн хөрөнгө босгожээ. Харин өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас худалдах шийдвэр гаргаж, тендерийн зар тавьснаар долдугаар сард "Japan Industrial Partners" тэргүүтэй консорциум, “Bain Capital”, “CVC Capital Partners”, “Brookfield Asset Management” зэрэг хувийн хөрөнгө оруулалтын фирмүүд болох дөрвөн тендерт оролцогчийг сонгон шалгаруулсан байна. Учир нь, “Toshiba”-гийн нэр хүнд 2015 оноос нягтлан бодох бүртгэлийн алдаа, засгийн газартай хийсэн хуйвалдаан зэргээс үүдэн ихэд унажээ. Улмаар 2007 онд 7.6 их наяд иенийн борлуулат хийж байсан пүүс 2021 онд үүний тал хувьд ч хүрэхгүй борлуулалт хийсэн байна. Мөн уг асуудлаа шийдэхийн тулд эмнэлгийн тоног төхөөрөмжийн үйлдвэрээс авхуулаад хэд хэдэн үйлдвэрээ худалдсан билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.