images

Хятад, Францын гадаад хэргийн тэргүүн нар утсаар ярьжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-03-24


     Хятад, Францын гадаад хэргийн тэргүүн нар утсаар ярьж, Украины асуудлыг хэлэлцсэн байна. Хятадын Гадаад хэргийн яамнаас тус улсын Коммунист Намын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн Ван И Францын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Эммануэль Боннтой утсаар ярьж, хоёр орны харилцаа, иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцож, шинэ нийтлэг ойлголтод хүрсэн талаар мэдээлжээ.  Ван И "Украйны асуудлаар Хятад улс эвлэрэхийг хөхиүлэн дэмжиж, яриа хэлэлцээг ахиулах үндсэн байр суурийг баримталж байна" гэжээ. Улмаар Франц болон Европын орнууд ч гэсэн энэ тал дээр өөрсдийн үүргээ гүйцэтгэнэ гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Хариуд нь Бонн тус улсын эвлэрлийг хөхиүлэн дэмжих, яриа хэлэлцээг ахиулахад үзүүлж буй оролцоог өндрөөр үнэлж, Украины асуудлаар улс хоорондын сөргөлдөөнийг дэмжихгүй гэдгээ илэрхийлээд Хятадтай хамтран дайныг энхийн замаар шийдвэрлэх хүсэлтэй байгаагаа онцолжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.