images

Америк Япон хоёр улс хагас дамжуулагчийн салбарт хамтарна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-03-23


     АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден тавдугаар сарын 19-нөөс 21-нд Японы Хирошима хотод болох "Их 7"-гийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор тус улсад айлчлах үеэр Америкийн компаниуд Япон дахь хагас дамжуулагчийн “Micron Memory Japan” үйлдвэртэй танилцахаар төлөвлөж байгаа тухай “Kyodo News” агентлаг мэдээлэв. АНУ-ын “Micron Technology” компанийн салбар болох “Micron Memory Japan” нь өнгөрсөн оны 11 дүгээр сараас эхлэн хамгийн сүүлийн үеийн хагас дамжуулагчийн эд анги олноор үйлдвэрлэж байгаа ажээ. Ерөнхийлөгч Ж.Байден, ерөнхий сайд Ф.Кишида нар тус үйлдвэртэй танилцаж улмаар хоёр орны гол анхаарлаа хандуулж буй хагас дамжуулагчийн салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг зорьж байгаа тухай тус агентлаг мэдээлсэн байна. Үүнээс өмнө Японы тэргүүлэгч найман компани хамтарч хамгийн сүүлийн үеийн хагас дамжуулагчийг нутагшуулах зорилгоор өнгөрсөн онд үүсгэн байгуулсан “Lapidus” компани нь хагас дамжуулагчийг хамтран хөгжүүлэх, хүний ​​нөөц солилцох чиглэлээр АНУ-ын “IBM” компанитай хамтран ажиллахаар болсон юм. Японы Засгийн газар “Lapidus”-ийн судалгаа, хөгжүүлэлтийн зардалд 70 тэрбум иен зарцуулахаар төсөвлөжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.