images

Унгар улс Финландыг НАТО-д элсүүлэх талаар санал хураана

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-03-20


     Унгар улс Финландыг НАТО-гийн батлан ​​хамгаалах эвсэлд элсэх өргөдлийг хэрхэх талаар 3 дугаар сарын 27-нд санал хураахаар болсон тухай тус улсын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Золтан Ковач өнгөрсөн баасан гарагт мэдэгдэв. Ерөнхий сайд Виктор Орбаны тэргүүлдэг эрх баригч "Фидес" нам Финландыг НАТО-д элсэхийг дэмжиж байна гэж З.Ковач хэлжээ. Мөн тэрбээр "Фэйсбүүк" хаягаараа дамжуулын парламентын бүлэг Шведийн асуудлыг дараа нь хэлэлцэнэ гэжээ. Үүнтэй зэрэгцэн Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган НАТО-д элсэх Финландын өргөдлийг батлах ажлыг урагшлуулна гэсэн билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.