images

Америкийн амьтны хүрээлэнд түр өгсөн хулсны баавгайг Хятад улс буцаан авна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-03-20


     Хятад улс АНУ-ын Мэмфисийн амьтны хүрээлэнд түр өгөөд байсан хулсны баавгайг буцаан авахаар болжээ. Тус улсын Амьтан судлалын нийгэмлэгийн Бээжингийн амьтны хүрээлэнгийн малын эмч, хамгаалагчид Теннесси мужийн Мэмфисийн амьтны хүрээлэнд байгаа эмэгчин хулсны баавгайг тээвэрлэж ирэхээр АНУ-д очсон байна. Түүнийг буцаан авах болсон шалтгаан нь өнгөрсөн сард Яаяа нэртэй энэхүү эмэгчин баавгайтай Мэмфисийн амьтны хүрээлэнд хамт байсан Лэрлэ хэмээх эрэгчин нь гэнэт үхсэнээс болж амьтан хамгаалах олон улсын байгууллага болон олон нийтийн шүүмжлэл их өрнөсөн байна. Зарим шүүмжлэгчид Мэмфисийн амьтны хүрээлэнг хайхрамжгүй хандсанаас болж эрэгчин баавгай эндсэн тухай мэдээлжээ. АНУ-д очсон Хятадын багийнхан "Тус амьтны хүрээлэнгийн өгч байгаа хулс маш хуурай, навч нь шарласан, гэхдээ Яаяа сайн идэж байна. Тэр бага зэрэг жин нэмсэнээс өөр хүндрэл үгүй” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.