images

Өвөрмөц байдлаар унтдаг морь олны анхаарал татав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-03-20


     Шинэ Зеландын Хойд арлын Кэмбриж хотын цэцэрлэгт хүрээлэнд хөлөө жийн хэвтээд унтаж байгаа морийг харсан оршин суугчид тэрхүү адгуусыг үхсэн гэж бодон мал эмнэлэг, цагдаа зэрэг газар луу утасдан дуудлага өгч, бас зургийг нь аван цахим сүлжээнд нийтэлжээ. Морины эзэн Мя Вэнс "Морь ихэвчлэн зогсоогоороо унтдаг бол Слим Шади нэртэй миний морь үргэлж тэрийн хэвтэж унтдаг ер бусын амьтан. Түүний ийн унтаж байгааг харсан хүмүүс ихэнхдээ буруу ойлгодог” гэжээ. Тэр морь хүмүүс хамгийн их явдаг төв замын хажуугийн зүлгэн дээр байнга унтдаг тул ийнхүү байнга хүмүүсийн хараанд өртдөг ажээ. Энэ явдал нэлээд олон удаа давтагдсан тул морины эзэн хэвлэл, цахим сүлжээгээр дамжуулан хүмүүст хандаж, морь нь маш эрүүл чийрэг байгаа бөгөөд унтаж байгаа үед нь андуурч дуудлага өгөх, түүний гэрт зорьж ирэх зэргээр санаагаа чилээхгүй байхыг хүсжээ. Тус улсын Морины сэтгэл зүйн зан үйлийн судалгааны хүрээлэнгийн ажилтан Жэйн Тэйлор Янг хэлэхдээ “Адуу хэвтэж унтахдаа ихэвчлэн хөлөө хумьж нугалдаг. Харин Слим Шади шиг ингэж өвөрмөц байдлаар унтдаг морь тун ховорхон тохиолддог” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.