Хятад улс Орос, Украины хямралыг зохицуулах улс төрийн оролдлого хийсээр байна
Анд нөхдийн мэдээ
2023-03-17
Хятад, Украины гадаад хэргийн сайд нар өчигдөр утсаар ярьж, Украины дайныг зогсоох арга замын талаар хэлэлцэв. Хятадын Гадаад хэргийн яамны сайд Цинь Ган Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеватай утсаар ярьж "Бүх талууд тохиролцоонд хүрч, аль болох хурдан энхийн хэлэлцээ хийхийг Хятад улс уриалж байна" гээд хямрал даамжирч, хяналтаас гарах вий гэдгээс эмээж буйгаа илэрхийлжээ. Улмаар Кулеба утсаар ярихдаа нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын зарчмын ач холбогдлын талаар онцлон ярилцсан тухайгаа твиттер хуудсандаа бичсэн байна. Тэрбээр мөн ерөнхийлөгч Владимир Зеленскийн танилцуулсан энх тайвны томъёолол нь тус улсад түрэмгийллийг зогсоож, шударга энх тайван тогтооход чухал ач холбогдолтойг онцолжээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин ирэх долоо хоногт ОХУ-д айлчилж, ерөнхийлөгч Владимир Путинтэй дээд хэмжээний уулзалт хийх юм. Тэрбээр Украины хямралыг зохицуулах хэлэлцээг зуучлах улс төрийн хүчин чармайлт гаргаж ерөнхийлөгч Зеленскийтэй цахимаар ярилцсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.