Амазоны ой дахь хууль бус уурхайгаас "Старлинк"-ийн тавган антенн олджээ
Анд нөхдийн мэдээ
2023-03-17
"Старлинк" интернэтийн таван төхөөрөмж Амазоны ой дахь хууль бус уурхайгаас олдсныг Бразилын байгаль орчны агентлаг мэдээллээ. Энэ нь Илон Маскийн “SpaceX” компанийн бүтээсэн, ашиглахад хялбар хиймэл дагуулын жижиг таваг бөгөөд дэлхийн аль ч алс бүс нутагт ажиллах боломжтой юм. Иймд тус улсын байгаль орчны газар “Төхөөрөмж нь хууль бус биш ч үүнийг хууль бус ажиллагаанд ашиглах боломжтой” хэмээн мэдээлжээ. Эдгээр тавгууд нь хууль бус уурхайчдад хоорондоо харилцах боломжийг олгож байгаа бөгөөд төрийн бус байгууллагын хиймэл дагуулын дүрслэлд үндэслэн гаргасан тайланд тус газарт 2015 онд алтны уурхай дөрөв байсан бол 2021 оны эцэс гэхэд 1556 болж өссөн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.