Хятадын хамгийн том үзэсгэлэн яармаг нээгдэнэ
Анд нөхдийн мэдээ
2023-03-17
Цар тахлын хөл хорионоос болж зогсоод байсан Хятадын хамгийн том худалдааны үзэсгэлэн болох Кантоны яармаг ирэх сарын 15-наас 5 дугаар сарын 5-ны хооронд болох гэж байна. Энэхүү үзэсгэлэнд өндөр технологийн 30 мянга орчим компани, үйлдвэрлэгч оролцох ажээ. Үзэсгэлэнгийн үеэр Олон улсын худалдааны II чуулга уулзалт зэрэг 400 гаруй форум, уулзалт болж худалдааг сурталчлах арга хэмжээ зохион байгуулах юм байна. Тус улсын Худалдааны яам "COVID-19-ээс урьдчилан сэргийлэх, хянах бодлогыг оновчтой болгосны дагуу дотоодын төдийгүй гадаадын компаниуд оролцох нөхцөл бүрдсэн" гэж мэдэгджээ. Жил бүрийн хавар, намар Гуанжоу хотод болдог Кантоны яармаг нь анх 1957 онд зохион байгуулагдсан тус улсын хамгийн том худалдааны үзэсгэлэн ажээ. Яармагт жил бүр дэлхийн 200 шахам орны 200 мянга гаруй худалдан авагчид оролцдог бөгөөд энэ үеэр байгуулагдсан гэрээний биелэлт хамгийн өндөр байдаг гэсэн үзүүлэлт гарчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.