images

Тайландад зорчих орос иргэдийн тоо эрс нэмэгджээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-03-16


     Сүүлийн үед Тайланд руу зорих орос иргэд, зөвхөн жуулчид төдийгүй тэнд хөрөнгө оруулалт хийж, суурьшин амьдрах хүсэлтэй хүмүүсийн тоо эрс нэмэгджээ. Цар тахлын хөл хорио тавигдсан энэ үед Украины дайны уршиг нөлөөнөөс зайлсхийхийн тулд олон орос иргэд тус улсыг зорьж байна гэж шинжээчид үзэж байна. Тайландын Цагаачлалын алба энэ оны эцсийн байдлаар 376 мянга орчим ОХУ-ын иргэн Тайландад ирсэн гэж мэдэгджээ. Тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд захирал Пантана Нутчанат “Зарим оросууд Украин дахь дайны сөрөг үр дагавраас зайлсхийхийн тулд Тайландад үлдэж байна” гэжээ. Ковид-19-ийн хямрал, Украиныг эзлэн түрэмгийлсэн ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээ зэргээс болж хоёр орны ихэнх нислэгүүд түр зогссон ч өнгөрсөн оны аравдугаар сараас хойш чиглэлүүд ээлж дараалан сэргэсэн юм. Тус улс ОХУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, найрсаг харилцаагаа хадгалсаар байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.