"McDonald's" энэ жил дэлхий даяар 1900 шинэ салбар нээнэ
Анд нөхдийн мэдээ
2023-03-16
Түргэн хоолны дэлхийн хамгийн том сүлжээ компани болох "McDonald's" сүлжээгээ өргөжүүлж шинэ салбарууд нээхийн тулд удирдлагын багтаа өөрчлөлт оруулжээ. Улмаар тус компани энэ жил дэлхий даяар 1900 шинэ салбар нээхээр төлөвлөж байна. Үүний 900 гаруйг Хятадад, 400 гаруйг нь АНУ, Канад, Их Британи, Герман, Франц, Австралид байгуулна гэжээ. "McDonald's" 2022 оны байдлаар дэлхийн 100 улсад нийт 38000 салбар, АНУ-ын 50 мужид 13400 салбартай ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.