Монголын “Этгээд” аймшгийн киног олон улсад худалдах эрхийг Канадын компани авчээ
Чихэнд чимэгтэй
2023-03-13
Найруулагч Б.Баатарын бүтээл “Этгээд” кино 36 дахь удаагийн Америкийн “South by Southwest” наадмын триллер, аймшгийн төрлийн шилдэг найман киноны нэгээр шалгарч, Хойд Америк дахь кино нээлтээ уг наадмын үеэр хийхээр болжээ. Тус кино наадам нь 1987 оноос жил бүр АНУ-ын Техас мужийн Остин хотод болж байгаа бөгөөд наадмын үеэр дэлхийн шилдэг хит кинонууд дэлхийн нээлтээ хийж 10 хоног үргэлжилдэг. 2022 оны наадмаар тухайн жилийн хит кинонууд болох “The Lost City”, “He Unbearable Weight of Massive Talent” зэрэг кино олон улсын нээлтээ хийж байсан юм. АНУ-ын Лос Анжелест төвтэй “Three Flames Pictures” компанийн бүтээсэн "Этгээд" киног дэлхий даяар худалдаалах онцгой эрхийг Канадын “Raven Banner” компани авсан байна. "Этгээд" кино өнгөрсөн жил Германы Олденбургийн олон улсын кино наадмаар олон улс дахь нээлтээ хийсэн төдийгүй "Өвөрмөц, зоримог шийдэл" төрөлд шагнал хүртэж байв.
Германы Олденбург олон улсын кино наадмын шагнал гардуулах ёслолын үеэр
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.