Архангай: Бүтээн байгуулалтын ажилд сугалаагаар оролцоно
Чихэнд чимэгтэй
2023-03-13
“Залуу бизнес эрхлэгчдийн хөгжлийн холбоо” ТББ-аас Архангай аймгийн 100 жилийн ойг угтан "Архангай 100" хамтын бүтээн байгуулалтын төслийг санаачлан эхлүүллээ. Тус төслийн хүрээнд Цэцэрлэг хотын өнгө үзэмж, зам талбай, явган хүний зам, гарц зэрэг тохижилтын ажлууд, Булган уулын энгэр дэх Галданзуу хийдийн өнгө төрхийг сэргээн засварлах зэрэг бүтээн байгуулалтын ажлууд өрнөх юм. Ингэхдээ таван сарын хугацаанд иргэдийн шууд оролцоотойгоор хийхээр төлөвлөсөн байна. Үүнд иргэд сайн дураараа сугалаат хөтөлбөрт хамрагдаж, нэг сугалааг 50000 төгрөгөөр худалдан авснаар нутгийн бүтээн байгуулалтын хөгжилд хандив болох ба нөгөө талаар сүпер азтануудын нэг болох боломжтой аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.