images

Хоёр сарын хугацаанд 15.6 мянган тонн мах экспортод гаргажээ

Duuren.Life

Чихэнд чимэгтэй

2023-03-09


     2023 он гарснаас хойш Монгол улс 15.6 мянган тонн мах экспортод гаргаад байна. Мөн уг хугацаанд 23380 толгой хонь, ямаа, 30 толгой адуу экспортолжээ. Нийтдээ манай улс энэ оны эхний хоёр сарын хугацаанд экспортод 2243.5 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 90.1 хувиар нэмэгджээ. Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 1923.7 сая ам.доллар буюу 85.7 хувь, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 146.6 сая ам.доллар буюу 6.5 хувь, ургамлын гаралтай бүтээгдэхүүн 56.4 сая ам. доллар буюу 2.5 хувийг эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 94.8 хувийг эзэлсэн байна. Экспортолсон хар тугалганы хүдэр, баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал, цайрын баяжмал, түүхий нефть, чулуун нүүрсний 97.9 хувийг, ямааны угаасан ноолуурыг 100 хувь БНХАУ-д, үхэр адууны боловсруулсан ширний 60.5 хувийг БНТУ-д, самнасан ноолуурын 78.3 хувийг Итали улсад экспортолж, эдгээр нь экспортын нийт дүнгийн 82.5 хувийг бүрдүүлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.