images

Ираны дээд удирдагч хорт хийн халдлага үйлдэгчдэд хатуу ял оноохыг шаардав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-03-07


     Ираны дээд удирдагч Аятолла Сеед Али Хаменеи сүүлийн үед сурагч охидыг онилсон хортой хийн цуврал халдлагыг эрс шүүмжлэн буруутгав. Төрийн мэдлийн IRIB сувгийн мэдээлснээр тэрбээр Үндэсний мод тарих өдөр хэлсэн үгэндээ "Сургуулийн охидыг онилон хордуулсан хэрэгт эрх баригчид хатуу хариу арга хэмжээ авах ёстой" гэж онцолсон байна. Улмаар "Энэ бол уучилж болшгүй гэмт хэрэг бөгөөд хэрэв хорт халдлага үйлдсэн нь нотлогдвол гэмт хэрэгтнүүдийг өршөөлгүй, цаазаар авах ёстой" гэж мэдэгджээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш анх удаа дээд удирдагч эмэгтэй оюутнуудад халдсан халдлагын талаар олон нийтэд тайлбар хийсэн нь энэ юм. Энэхүү нууц халдлага тус улсын Тегеран, Ардабил, Исфахан, Абхар, Ахваз, Машхад, Занжан зэрэг хотуудын 52 сургуульд гарч 400 гаруй хүүхэд гэмтсэн байна. Хохирогчид толгой өвдөх, амьсгал давчдах, дотор муухайрах, саажилт зэрэг шинж тэмдэг илэрчээ. Халдлагад өртөх вий гэсэн болгоомжлол газар авснаар зарим сурагчид болон эцэг эхчүүд сургуульд орохоос татгалзаж цахимаар хичээл явуулахыг шаардаж байна. Гэвч эрх баригчид өвлийн улиралд халаагч хэрэглэснээс үүдэлтэй нүүрстөрөгчийн дутуу исэл, агаарын бохирдол нь оюутнуудад хэвийн бус шинж тэмдэг илрэх шалтгаан болсон гэж тайлбарласан байна. Гэсэн хэдий ч хэд хэдэн хотод ийм тохиолдол үргэлжлэн гарсны дараа халдлага санаатай байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.