images

Хятадын ерөнхий сайд Ли Көчяний хэлсэн үг олны анхаарлыг татаж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-03-07


     Бүрэн эрхээ дуусгаад ажлаа хүлээлгэн өгсөн Хятадын ерөнхий сайд Ли Көчян саяхан засгийн газрын яамдтай салах ёс хийх үеэр хэлсэн үг олны анхаарлыг татаж байна. Тэрбээр энэ сарын 2-ны өдөр Төрийн зөвлөлийн Тамгын газрын 800 албан тушаалтны өмнө хэлсэн үгэндээ "Хүмүүсийн хийж буй үйлдлийг тэнгэр харж байдаг” гээд "Төрийн зөвлөлд суугаа эрхэм нөхөд өнгөрсөн хугацаанд шаргуу, үнэнчээр ажилласан" гэжээ. Сүүдэрт чимээгүйхэн ажиллаж байхад хэзээ нэгэн цагт зохих ёсоор үнэлэгдэх болно хэмээн зовлон жаргалаа хуваалцаж явсан Төрийн зөвлөлийн удирдлагуудад урам өгсөн үг гэж ажиглагчид тайлбарлаж байна. Бас нөгөө талаар үнэмлэхүй эрх мэдлийг гартаа авсан Хятадын дээд удирдлагын дангаар ноёрхсон байдлыг түншсэн утгатай гэж тайлбарласан тохиолдол ч байна. 2020 онд болсон Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын хэвлэлийн бага хурал дээр тэрбээр Хятадын ядуурал, тэгш бус байдлыг шүүмжилж "600 сая хүн сард ердөө 1000 юаний орлоготой арай ядан амьдарч байна" гэж хэлсэн нь Ши даргын дэвшүүлсэн “Бүх иргэд тав тухтай, чинээлэг амьдрах нийгэм” байгуулж чадаагүй байгааг шүүмжилж хэлсэн хэмээн тайлбарлаж байсан юм. Ерөнхий сайд Ли үг хэлж дууссаны дараа хурлын танхимд 37 секунд үргэлжлүүлэн алга ташсан нь Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгчид түүнд маш их итгэл хүлээлгэсэн хэвээр байгааг харуулж байна гэж ажиглагчид тайлбарлаж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.