Мбаппе “PSG”-д 201 дэх гоолоо оруулж багийнхаа дээд амжилтын эзэн боллоо
Анд нөхдийн мэдээ
2023-03-06
Францын хөлбөмбөгийн “PSG” багийн тоглогч Мбаппе бямба гарагт “FC Nantes” багийн эсрэг тоглолтын үеэр 201 дэх гоолоо оруулж багийнхаа дээд амжилтыг эвдлээ. Тэрбээр одоо 24 настай бөгөөд карьерийнхаа туршид нийт 247 гоол оруулж байгаагаас 81 хувийг “PSG” багийн төлөө хийгээд байна. Түүний өмнө энэ амжилтыг 200 гоолтойгоор Эдинсон Кавани эзэмшиж байжээ. Мбаппе тус багт зургаа дахь жилдээ тоглож буй бөгөөд анх 2017 онд 18 настайдаа 180 сая еврогийн гэрээ хийж энэ багийн тоглогч болсон юм. Мөн тэр үед тэрбээр бүх цаг үеийн хоёр дахь хамгийн үнэтэй тоглогч болж байсан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.