images

Мяньмар улс анхны салхин цахилгаан станцаа барихаар боллоо

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-03-06


     Хятадын эрчим хүчний дэд бүтцийн компанийн оролцоотойгоор Мьянмарын анхны салхин цахилгаан станцыг барих төслийн гэрээнд Хятад, Мяньмарын тал Нейпидьо хотноо гарын үсэг зурлаа. Энэ үеэр Мяньмарын Эрчим хүчний сайд У Таун Хан “Манай улсад цахилгаан эрчим хүчний хомсдол үүсч, зарим газарт үе үе тасалдсан” гэжээ. Тухайлбал, 2020 оны нэгдүгээр сарын байдлаар Мьянмарын 10.9 сая өрхийн тал нь цахилгаан эрчим хүчгүй, 43 мянга гаруй тосгон улсын эрчим хүчний сүлжээнд холбогдоогүй байсан бөгөөд түүнээс хойш нөхцөл байдал сайжирсан ч эрчим хүчний хомсдол бий ажээ. Иймд тус гэрээгээр 150, 110, 100 мегаваттын салхин цахилгаан станцын гурван төслийг хэрэгжүүлэхээр тохиролцсон байна. Энэ нь талуудын “Нэг бүс – Нэг зам” санаачлагын хүрээнд бүс нутгийн эрчим хүчний хомсдолыг арилгах, эдийн засгийн коридор байгуулах зорилгын илэрхийлэл юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.