Месси багийнхандаа алтан "IPhone" бэлэглэв
Анд нөхдийн мэдээ
2023-03-03
Катарын нийслэл Доха хотод болсон Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн Аргентин улсын шигшээ багийн ахлагч, “PSG” багийн тоглогч Лионель Месси багийн гишүүд болон арын албаныхандаа алтан “IPhone 14” бэлэглэлээ. Тэрбээр нийт 35 “IPhone 14” гар утсыг 24 каратын алтаар бүрүүлэхэд 175 мянган евро зарцуулсан байна. Мөн гар утас тус бүр дээр эзнийх нь нэр, өмсгөлийн дугаар, багийн лого, “World Cup Champion 2022” гэсэн бичиг сийлүүлжээ. Месси дэлхийн аваргын дараа багийнхнаа баярлуулахын тулд байнга үйлчлүүлдэг “Idesign Gold” компанийн захирал Бэн Лионст хандахад тэрбээр дээрх бэлгийг өгөхийг санал болгосон ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.