АНУ-ын тэргүүн хатагтай Италид саатан пицца зооглов
Анд нөхдийн мэдээ
2023-03-01
АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байден Байден Африкийн орнуудаар хийсэн айлчлалаасаа буцах замдаа Италийн өмнөд хэсгийн боомт хот Наполид саатсан тухай Италийн өдөр тутмын “Corriere della Sera” сонин мэдээллээ. Онгоц замдаа түлш цэнэглэх шаардлагатай байсныг ашиглан тэргүүн хатагтай алдарт Неаполитан пиццаг амтлах гэж тус хотод саатсан тухай хэвлэлүүд мэдээлжээ. Хатагтай Байдены үйлчлэгч онгоцон дотроос тус хотын алдартай пицца үйлдвэрлэгч Энзо Коачиа руу утасдсан байна. Тэрбээр 10 ширхэг Маргарита пицца, хулд загастай 9 ширхэг Алла Диавола зэрэг нийт 19 пицца захиалсан бөгөөд яг оройн 21:30 цагт тус нутгийн Каподицино дахь АНУ-ын тэнгисийн цэргийн баазын урд хаалганд авчирж өгөхийг хүсчээ. Онгоц 21:45 цагт тэнгисийн цэргийн баазад газардсан бөгөөд түлш цэнэглэх хооронд захиалсан пиццаг хүргэж ирсэн байна. Тэргүүн хатагтай тэнгисийн цэргийн баазад цэргийн удирдагчидтай уулзаж ярилцан, хамтдаа зургаа татуулаад 23.00 цагт Америк руу хөөрчээ. Захиалгын дагуу пицца хийж өгсөн Коачиа "Би үүнийг хатагтай Байденд зориулсан пицца гэж төсөөлөөгүй. Дараа өдөр нь мэдээд сэтгэл ихээр хөдөлсөн. Миний хувьд нэр төрийн хэрэг" хэмээн ярьсан аж. Улмаар "Магадгүй пицца жаахан хөрсөн байсан байх. Гэхдээ түүнд таалагдсан гэдэгт итгэлтэй байна" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.