images

Европын холбооны орнууд цөмийн эрчим хүчний асуудлаар уулзав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-03-01


     Шведийн Стокгольм хотноо өчигдөр болсон Европын холбооны гишүүн орнуудын эрчим хүчний сайд нарын уулзалтын үеэр Франц тэргүүтэй Европын холбооны 11 орон цөмийн эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцож мэдэгдэл хийсэн тухай AFP агентлаг мэдээлэв. Уг мэдэгдэлд Франц, Болгар, Хорват, Чех, Финлянд, Унгар, Нидерланд, Польш, Румын, Словак, Словени зэрэг улсууд нэгдсэн байна. Тэд мэдэгдэлдээ "Цөмийн эрчим хүч бол дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс сэргийлэх нэг арга хэрэгсэл мөн" гэжээ. Энэ нь цахилгааны хэрэгцээг хангах, тогтвортой нийлүүлэх гарц гэдгийг ч онцоллоо. Цаашид цөмийн эрчим хүчтэй холбоотой шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах, цөмийн эрчим хүчтэй холбоотой аюулгүй байдлын асуудалд хэрхэн хариу арга хэмжээ авах арга замыг 11 орон судалж байна гэжээ. Энэхүү уулзалтыг цөмийн эрчим хүчнээс ихээхэн хамааралтай Франц улс тэргүүлсэн бөгөөд уулзалтын өмнө Францын Эрчим хүчний сайд Европт "Цөмийн эвсэл" байгуулах зорилготой байгаагаа тайлбарлав.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.