images

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Төв Азийн орнуудаар айлчилж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-03-01


     Казахстаны ерөнхийлөгч Касим-Жомарт Токаев АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нар өчигдөр уулзаж хоёр орны аюулгүй байдал, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцсон тухай ТАСС мэдээлэв. Ерөнхийлөгч Токаев Астана хотноо АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргатай уулзах үеэрээ “Бид аюулгүй байдал, эрчим хүч, худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг стратегийн ач холбогдолтой олон салбарт урт хугацааны туршид найдвартай түншлэлийн харилцаа тогтоосон бөгөөд тэдгээрийг цаашид хөгжүүлэхэд бэлэн байна" гэжээ. Үүний хариуд Төрийн нарийн бичгийн дарга “АНУ, Казахстаны харилцаа бат бөх бөгөөд цаашид улам бэхжинэ” гэж мэдэгдсэн байна. Төрийн нарийн бичгийн дарга Блинкен ерөнхийлөгч Токаевтай хийсэн уулзалтаа үргэлжлүүлэн Төв Азийн таван орны (С5) Гадаад хэргийн сайд нартай уулзаж, дараа нь Узбекистаныг зорих ажээ. Казахстан, Киргизстан, Тажикистан, Туркменистан, Узбекистан зэрэг Төв Азийн таван оронтой АНУ 2015 оноос хойш жил бүр “С5+1” хэлбэрээр дипломат хэлэлцээ хийж, бүс нутгийн эдийн засаг, байгаль орчин, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцдэг. Украины хямрал хоёр дахь жилдээ үрэлжилж буй энэ үед АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Блинколн Казахстанд айлчлал хийсэн нь Оростой уламжлалт найрсаг харилцаатай Төв Азийн орнуудыг АНУ зэрэг барууны орнуудтай ойртуулах зорилготой гэж хэвлэлүүд мэдээлж байна. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Казахстаны хувьд Оростой эдийн засаг, цэрэг арми зэрэг салбарт хамтран ажиллаж байгаа ч Украины нөхцөл байдалд төвийг сахисан байр сууриа хадгалсаар байгаа юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.