Япон улс арлын тооллого шинээр хийжээ
Анд нөхдийн мэдээ
2023-03-01
Арлын орон гэгдэх Япон улс өмнө нь тооцож байснаас хоёр дахин олон аралтай болох нь судалгаагаар тогтоогдсон тухай “Kyodo News” агентлаг болон NHK телевиз мэдээлэв. Тус улсын Үндэсний газарзүйн хүрээлэн шинээр арлын тооллого хийсний дүнд 14,125 арал тоологдсоныг зарласан бөгөөд энэ тоо нь 1987 онд Японы Эргийн хамгаалалтын албанаас зарласан 6,852 арал бий гэсэн тооноос хоёр дахин их үзүүлэлт ажээ. Тус хүрээлэн нь зөвхөн 100 метр ба түүнээс дээш тойрог бүхий байгалийн гаралтай арлуудыг тоолдог аж. Судалгааны технологи хөгжиж, газрын зураг цахимжсанаар шинээр тогтоогдсон арлуудын тоо мэдэгдэхүйц нэмэгдсэн хэмээн “Kyodo News” тайлбарлажээ. Мянгаас дээш аралтай бүс нутгийн тоонд 1,479 арал бүхий Нагасаки муж, 1,473 аралтай Хоккайдо, 1,256 аралтай Кагошима муж оржээ. Тус агентлаг "Арлуудын тоо нэмэгдсэн ч нутаг дэвсгэрийн талбай болон усан хилд ямар нэгэн өөрчлөлт байхгүй" гэж мэдээлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.