images

Дэлхийн хамгийн удаан амьдарсан хүний урт насалсан нууц

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-02-28


     Дэлхийн хамгийн урт насалсан хүнээр Гиннесийн номд бичигдсэн франц эмэгтэй Жанна Калментийн урт насалсны нууц нь "Дутагдах гачигдах зүйл байгаагүй болохоор стресс, бухимдал бага байсан явдал" гэж “CNBC” суваг мэдээлэв. Тэрбээр 1875-1997 оны хооронд амьдарч 122 насалсан байна. “CNBC” суваг Францын хүн ам зүйч доктор Жан-Мари Робины судалгаанд үндэслэн Ж.Калментийн урт насалсны нууцыг танилцуулсныг үзвэл  юуны өмнө тэрбээр чинээлэг гэр бүлд элбэг хангалуун амьдардаг байж. Ж.Калмент 16 нас хүртлээ сургуульд сурч, 20 настайдаа гэрлэх хүртлээ хоол хийх, урлаг судлал, мөн бүжгийн хичээл хийдэг байжээ. Доктор Ж.Робин "Тэрбээр үргэлж дэргэдээ туслах хүнтэй, хоол хийх, дэлгүүр явах шаардлагагүй байсан" гэж хэлжээ. Гэрлэснийх нь дараахан нөхөр нь түүнд тамхи татахыг санал болгосон ч тэрбээр татгалзсан байна. Тэрбээр насаараа тамхи татаагүй боловч 112 настайдаа асрамжийн газарт амьдарч байхдаа тамхи татдаг болсон гэнэ. Урт насалсны бас нэг нууц нь тэрбээр идэвхтэй, эрч хүчтэй амьдардаг байжээ. Ихэнх цагаа олон нийтийн арга хэмжээнд оролцож, шинэ хүмүүстэй уулзахад зарцуулдаг байсан бөгөөд өөртөө цаг зав гаргаж аяллаар их явдаг байсан гэнэ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.